Чак Хейгел огцорлоо
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел албан тушаалаасаа огцорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Чак Хейгелийг огцорч буй тухай Ерөнхийлөгч
Барак Обама олон нийтэд мэдэгдсэн байна. Цагаан ордонд өчигдөр болсон хэвлэлийн
хурлын үеэр Ерөнхийлөгч ард түмэндээ мэдэгдэж, албан ёсоор Чак Хейгелийг огцруулжээ.
Обама хэлэхдээ “Чак Хейгел үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Таныг байгуулсан
гавьяаг АНУ мартах учиргүй. Хамтарч ажиллахад таатай байлаа” гэсэн байна.
Америкийн зарим хэвлэлүүд “Чак Хейгелийн огцорсон шалтгаан Обаматай шууд хамаатай” хэмээн бичиж эхэлжээ. “Euro news”агентлагийн сэтгүүлч Жулиан Роулатт “Ерөнхийлөгч Обама Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг Чак Хейгелийг дорвитой ажил хийж, ялалт байгуулаагүй гэж буруутгаж ажлаас нь чөлөөлсөн” гэж бичжээ. “АНУ-ын үндэсний аюулгүй байдлын албанд шинэчлэлт хийх үүднээс ийм шийдвэрийг Ерөнхийлөгч гаргасан” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ