Обама 19 эрхмийг шагнав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр урлаг, шинжлэх ухаан болон уран
зохиолын салбарт гавьяа байгуулсан 19 эрхмийг “Ерөнхийлөгчийн одон”-оор
шагнасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгчөөс шагнал хүртсэн
эрхмүүдийн дунд дуучин Стиви Уандер, жүжигчин Мерил Стрип, жүжигчин Марло Томас
болон “NBC” телевизийн ахмад сэтгүүлч Том Брокау багтжээ.
Обама “Стиви Уандер ямар гайхалтай дуулдаг билээ. Та бол гайхамшиг. Мерил Стрип би танд хайртай. Та бол агуу жүжигчин. Таны тоглосон кинонуудад би одоо хүртэл дуртай. Өнөөдөр “Ерөнхийлөгчийн одон”-гоор шагнуулсан бүх хүмүүст баяр хүргье” гэж хэлжээ.
Стиви Уандер “Би 2009 онд Ерөнхийлөгч Обамагийн гараас шагнал хүртэж байсан. Тэр үед “үхсэн ч харамсахааргүй боллоо” гэх бодол өөрийн эрхгүй намайг эзэмдсэн. Би өнөөдөр Ерөнхийлөгчийн гараас дахин шагнал хүртлээ. Үргэлж хурцалж, гайхалтай бүтээл гаргахад минь тусалдаг Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэсэн байна. Мөн жүжигчин Мерил Стрип “АНУ хүчтэй” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ