Ерөнхийлөгчдөө огцрох хугацаа олгов

img

Өнгөрсөн есдүгээр сард сураггүй алга болж, улмаар амиа алдсан 43 оюутны асуудлаас болж Мексикийн их сургуулийн хэдэн мянган оюутан өнөөдрийг хүртэл нийслэл Мехико хотноо жагссаар байна. Өчигдөр Герреро  мужийн оюутнууд Ерөнхийлөгч Энрике Пенье Ньетог өөрийн хүсэлтээр огцроход зургаан хоногийн хугацаа өгсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Оюутнууд Герреро мужийн төв Чильпансинго хотын хоёр байрыг эзэлж “Цаг явсаар байна. Ерөнхийлөгчөө шийдвэрээ гарга” хэмээн бичжээ.   Тус жагсаалын тэргүүлж буй Ирем “Ерөнхийлөгч ард түмнээ хамгаалж чадаагүй. Тэрбээр цагдаа, мөрдөгчид болон хууль хяналтынхныг дайчилж, хэргийн шалтгааныг олоход бичлэн оролцоогүй. Өнөөдрөөс эхлээд огцроход чинь зургаан хоногийн хугацаа олгож байна” гэж шууд эфирээр ярьжээ.   Ерөнхийлөгч Энрике Пенье Ньето өгөгдсөн хугацаанд огцрох шийдвэрээ зарлахгүй бол улс орон даяар эсэргүүцлийн арга хэмжээгээ улам хүчирхэгжүүлнэ гэдгээ сануулжээ. 43 оюутан сураггүй алга болж, амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна. Маргааш энэ өдөр тохиох бөгөөд энэ өдөр бүх оюутан, залуус суулт зарлахаар болжээ.   Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ