Майкл Брауныг буудсан цагдаа ял авсангүй
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл
Браун хүүг цагдаагийн ажилтан Деррин Уэлсон хоёр удаа буудаж аминд нь хүрсэн
юм. Өчигдөр Деррин Уэлсоны шүүх хурал болж, шийдвэрээ гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Миссури мужийн
Сэйнт Луйс хотын шүүхээс хэргийн нотлох баримт бусад зүйлийг нягталж үзээд
цагдаагийн ажилтан Даррен Уильсонг ямар ч буруугүй хэмээжээ. Прокурор Роберт
Мак Кулло “Шүүхийн шийдвэр ард түмэн бус хуульд үйлчиллээ. Майкл Браун хүүгийн
гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.
Шүүхийн гадна цугларсан олон мянган иргэд үймээн дэгдээж, замдаа тааралдсан цагдаагийн машиныг шатаажээ. Деррин Уэлсоны шүүх хурал болохтой холбогдуулан Миссури мужид өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ