Монголын фермерүүдийг Хятадад сургалтад хамруулна

img

Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны ажлын хэсгийн 6 дугаар хурал БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 24–ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлаар малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ үр сорт гарган авах хоёр орны холбогдох байгууллага хооронд шууд хамтын ажиллагаа тогтоон хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.

s

Мөн Монгол Улсад малын гоц халдварт өвчнөөр тайван бүс бий болгох, хил дамнасан малын өвчинтэй тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн менежмент, технологийн чиглэлээр Монголын мэргэжилтнүүд, фермерүүдийг Хятадад сургалтад хамруулахаар болжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцон хурлын протоколд гарын үсэг зурсан аж.

s

Уг хурал нь Монгол-Хятадын Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр болон Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон асуудлыг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой аж.

s

2002 оноос хойш хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэний дагуу дараагийн хурлыг Монгол Улсад 2016 онд зохион байгуулахаар тохиролцсон байна.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

snooker:
хэрвээ монгол улс мах үйлдвэрлэж гадаадад экспортлох хүсэлтэй бол орос, хятад, европ, өмнөд америк, австралиас суралцаж, фермийн аргаар мах үйлдвэрлэхгүй бол бэлчээрийн малаа экспортлоно гэж худлаа яриад удахгүй бэлчээргүй болно, төд удалгүй малгүй болно. суралцахад хэнээс нь хамаагүй суралцах л хэрэгтэй. зөв алхам байна. тэгэхээр малын тэжээл тариалах ажлыг улс даяар хийх болох байх дээ... ногоочид бэлдээрэй...
2014-11-26
zochin:
hyjaa setgelgee bagadaagviee zaawal tednaraas yugaa syrdag yum ochij uuriinhuu vndesnii nyytsaa aldhaas uur vr dvn bagal bh
2014-11-25
huvsgulchuud:
ér ni yu l bolond bn daa .odoo bur malaa yaj mallahaa nogoochin shavarchin hujaa naraar zaalgah hereg uu.
2014-11-25
boliochdee:
bid syraltsaad baihdaa ch yahavdee.bidnees syrah geed l dyydaad l.dandaa dooshoo orno oo.
2014-11-25
irgen:
fermeriin aj ahui ulamjlalt mal mallalgaa yalgaatai shuudee uursduu neg udur mal hariulj uzsenuu ene humuusiin setgehui yatsiin be
2014-11-25
malchin mongol:
mal mallahiig marksizmaar zaalgaagui mongol hujaagaar zaalgah dutajdee
2014-11-25
zochin:
asuuh yumaa henees ch hamaagui asuuj mun zaalgaj bolno. mongolchuud huchineen ih maltai bailaach ediin zasgiin ergeltend oruulaj chadahgui baigaa shuu dee.
2014-11-25
ooo tegee yu :
xaana yaj mal xaruilax be gedgee zaaalgah gej baigaa yum ooo….
2014-11-25
одоо цагийн маонгол малчин:
мал маллахыг хятадаар заалгана аа ???
2014-11-25
zochin:
malchin hvn ybj boloh bolob uu ymar utsaar holbogdoh be
2014-11-25
eenee:
oo * ingeed buyndaa buzar *h arga surna daa
2014-11-25