Тэйлор Свифтээс уучлалт гуйв

img

Саяхан Нью Йорк хотноо зохион байгуулагдсан “American Music Awards” арга хэмжээний үеэр дуучин Селена Гомез сүүлд гаргасан “The Heart Wants What It Wants” дуугаа дуулсан байна. Тэрбээр энэхүү дуугаа дуулсныхаа дараа “Яг одоо надад эрэгтэй хүн хэрэггүй. Надад яг одоо найз хэрэгтэй байна. Намайг уучлаарай. Тэйлор Свифт хонгорхон найз минь намайг уучлаарай. Хоёулаа хичээх л юм бол өмнөх шигээ сайн найзууд болж чадна” хэмээн хэлжээ.


Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ким Кардашианы хоёр дүүгээс болж муудалцсан юм. “TMZ”сайт “Селенаг ийнхүү хэлж байхад Тэйлор Свифт нулимсаа барьж дийлээгүй. Түүний сэтгэл их хөдөлсөн” гэж бичжээ. Мөн Тэйлор твиттертээ “Баярлалаа. Селена”  хэмээн жиргэсэн байна.


Селена саяхнаас “Wizards of Waverly Place” цувралын од Дэвид Хэнритэй үерхэх болсон юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
huurhun ohiduud shuu
2014-11-25