Өнгөт арьстай одод дургүйцлээ илэрхийлэв

img

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун өнгөрсөн наймдугаар сарын 12-нд цагдаагийн ажилтан Деррин Уэлсоны бууны суманд оногдож амиа алдсан юм. Миссури мужийн Сэйнт Луйс хотын шүүх хүүгийн аминд хүрсэн цагдаагийн ажилтанг өчигдөр гэм буруугүй хэмээсэн билээ.  Шүүхийн шийдвэрийн дараа хотын иргэд эсэргүүцлээ илэрхийлж, эмх замбараагүй байдал үүсгээд буй. Тэгвэл шүүхийн шийдвэрийг хотын иргэдээс гадна олон улсын тавцанд хэдийнэ танигдаж, олон сая фэнтэй болсон өнгөт арьст уран бүтээлч болон тамирчид эсэргүүцэн дургүйцлээ илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.   “Зүгээр л гараа өргө” хэмээх уриан дор нэгдсэн уран бүтээлчид твиттертээ өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.  Сагсан бөмбөгчин Леброн Жеймс “Майкл Браун чамайг хэзээ ч мартахгүй ээ. Мартахгүй ээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна” гэсэн бол дуучин Фарелл Уильямс “Зүрх минь шархалж байна” гэж жиргэжээ. Мөн хөтлөгч Опра Унфри “АНУ өнгөт арьстай иргэдэд хэтэрхий аюултай улс болсоор байна. Үүнд анхаарлаа хандуулаач Ерөнхийлөгчөө” хэмээн жиргэжээ. Олон мянган иргэн Цагаан ордны гадна Ерөнхийлөгч Барак Обамаг тайлбар хийхийг шаардаж, суулт зарласан аж. “AFP”агентлаг “Зүгээр л гараа өргө” урианд холливуудын 100 гаруй уран бүтээлч нэгдсэн бол Нэгдсэн улс даяар 10 сая иргэн дэмжиж, иргэнийнхээ дуу хоолойг хүргэж байгаа” гэж мэдээлжээ.   Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kharuud bol novsh:
khogin kharuud uursduu khun alba deerem khiine tegkheer yakhavdee
2014-11-25
hhhrrr:
tsagda nar n durgui hurgesen hune alchad yadag ch gui oron wm bn aimar
2014-11-25
zocnin:
muu l bn daa.eronhiilogcn n har baij.muu l udirdaj bn ard tvmnee
2014-11-25
иргэн:
америкуудаа байлдаарай.
2014-11-25