Ким 70 сая фэнтэй
Реалити шоуны од Ким Кардашиан ирэх сард худалдаанд гарах
Британийн “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Тэрбээр тус сэтгүүлд саяхан
олон нийтэд дуулиан тарьсан “Paper” сэтгүүлд авахуулсан зургийнхаа талаар
ярьсан аж.
Ким “Би “Paper” сэтгүүлд авахуулсан зургаасаа огтхон ч ичихгүй байна. Би зоригтой. Тиймээс л би сайхан амьдарч байна. Өөрийгөө магтаж байгаа юм биш би үнэхээр зоригтой. Зоригтой зан минь нүцгэн зургаа авахуулахад тусалсан. Тус сэтгүүлд зургаа авахуулсны дараа миний фэн хоёр дахин ихссэн” гэж хэлжээ. “Сэтгүүлч түүнээс та хэдэн фэнтэй вэ” гэж асуухад Ким “70 сая фэнтэй. Манай агентлаг сар гаруйн хугацаанд судалгаа явуулж, фэнүүдийн минь тоог гаргасан. Би 70 сая гэж сонсоод их гайхсан шүү” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ