Жон Кантли үхсэн гэв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн барьцаанд байгаа Их Британи улсын иргэн Жон Кантлиг амиа алдсан байж магадгүй гэж Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн онд Сирид сурвалжлага бэлдэж явахдаа хэт даврагчдад барьцаалагдсан юм. Өнгөрсөн долоодугаар сараас өнөөдрийг хүртэл хэт даврагчдын гарт АНУ-ын гурван иргэн Британийн хоёр, Испанийн нэг иргэн амиа алдсан юм. Тэдний амиа алдаж буй бичлэгийг хэт даврагчид олон нийтийн сүлжээнд байршуулж, АНУ болон Их Британийн Засгийн газрыг Иракт явуулж буй цэргийн ажиллагаагаа цуцлахыг шаардаад байсан билээ.
1
Өнөөдрийг хүртэл Жон Кантлигийн амиа алдаж буй бичлэг цацагдаагүй ч Их Британийн нууц тагнуулууд Засгийн газартаа ийнхүү мэдээлсэн гэж Камерон хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрбээр “Мэдээж хэрэг би иргэнээ амиа алдаагүй байгаасай гэж хүсч байна. Тэгэхдээ сүүлийн үед Жон Кантлигээс холбоо тасарлаа” гэсэн байна. “Энэхүү мэдээллийг хэтэрхий баримт муутай байна” гэж Кантлигийн эхнэр Луси Кантли “Daily mail” сонинд ярьжээ. Жон Кантли хамгийн сүүлд өнгөрсөн сарын 12-нд хэт даврагчдын захиалгаар Кобане хотод сурвалжлага бэлдэж, олны өмнө гарсан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ