Хейгел: Би өөрийн хүсэлтээр огцорсон

img

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел өчигдөр албан тушаалаасаа огцорсон билээ.  Тус улсын Ерөнхийлөгч Барак Обама Чак Хейгелийг “Шударга нэгэн. Хамтарч ажиллах таатай байлаа” хэмээсэн юм. Хейгелийн огцрох өргөдлийг Обама хүлээн авснаар тэрбээр албан ёсоор огцорч, ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тэгэхдээ “Чак Хейгелийн огцорсон шалтгаан Обаматай шууд хамааралтай” хэмээн АНУ болон олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Огцорсон сайд өнөөг хүртэл мэдэгдэл хийгээгүй ч твиттертээ “Би өөрийн хүсэлтээр огцорсон” гэж жиргэжээ.

1

Чак Хэйгель өнгөрсөн оны хоёрдугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд буюу Пентагоны тэргүүнээр сонгогдсон юм. Цагаан ордны нэрээ нууцалсан ажилтны ярьснаар “Чак Хейгел Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй Обамагийн стратегийг хүчтэй шүүмжилж, санал зөрснөөс үүдэж, огцорсон” гэжээ. Ерөнхийлөгч ирэх долоо хоногт шинэ Батлан хамгаалахын сайдаа томилохоо мэдэгдсэн юм. Хейгелийн оронд очих өндөр магадлалтай гурван эрхэм байгаа гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Шинэ сайдад Батлан хамгаалахын экс сайд Эштон Картер, Пентагоны бодлогын зөвлөлийн дарга Мишель Флорн, сенатор Жек Рийд нарын нэг томилогдож магадгүй хэмээн хэвлэлүүдэд онцолж буй.

Мишель Флорн сонгогдвол тэрбээр АНУ-ын Батлан хамгаалах яамыг тэргүүлэх анхны эмэгтэй сайд болох аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ