Энтони Хопкинс: Золиосгүйгээр амжилтад хүрэхгүй

img

Холливудын нэрт жүжигчин Энтони Хопкинс “Vogue сэтгүүлд саяхан ярилцлага өгсөн байна. Тэрбээр “Хурга майлахаа болино” киноны Ханнибалын дүрээр 1991 онд “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн билээ.

1

-Энэ ярилцлагын үеэр хоёулаа аав хүү хоёр шиг эсвэл найзууд шиг байж болох уу, Энтони Хопкинс?

-Бололгүй яахав. Зүгээр л Тони гэхэд болно.

1

-Баярлалаа?

-Өдрийн мэнд Америкчуудаа. Намайг Энтони Хопкинс гэдэг. Би жүжигчин. “Vogue” сэтгүүлээр дамжуулж та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.

1

-Уран бүтээлээс хөндийрөөд хэсэг хугацаа өнгөрлөө. Энэ өдрүүдэд юу хийж байна даа?

-Америкт цаг агаар огцом хүйтэрсэн учир өнгөрсөн долоо хоногт эхнэр хүүхдийнхээ хамтаар Сингапур яваад ирсэн. Би даарах их дургүй. Миний хүүхэд насны хамгийн муухай дурсамж хүйтэнд өрнөж байсан. 11 настай байхад аав архи уугаад намайг зодсон юм. Би аавд зодуулахгүй гээд гадаа хасах 15 хэмийн хүйтэнд хөл нүцгэн гүйж яваад хатгаа авч байсан. Маш их даарч, ухаан балайрч байсан даа. Үнэхээр хар дарсан зүүд шиг. Тэр үйл явдлаас болоод хүйтнээс их айдаг болсон.

1

-Тэгэхдээ холливуудын найруулагчид зөрүүд бухнууд биз дээ. Таныг хүйтнээс айдаг гэдгийг чинь мэддэг ч таныг хасах 30 хэмийн хүйтэнд нүцгэн гадаа зогсоож чадна. Тийм үү?

-Энтони Хопкинс гэх эр хүйтнээс айдаг. Харин жүжигчин Энтони Хопкинс хүйтнээс айдаггүй. Би ажил амьдралаа коктайль болгохыг хүсдэггүй.

1

-Гайхалтай. Гайхалтай гэхэд ч багадахаар хариулт байна?

-Баярлалаа.

1

-Та бол дэлгэцийн муу залуусын нэг. Таны тоглосон ихэнх уран бүтээлд та эсрэг дүр бүтээдэг. Ханнибал жинхэнэ галзуу нөхөр?

-Ханнибал галзуу бус зүгээр л өөрийгөө ухаантай, агуу гэж боддог сэтгэцийн өвчтэй нэгний дүр.

1

-Энэ дүрд тоглохын тулд таныг сэтгэцийн эмнэлэгт нэг сар судалгаа явуулсан гэж сонссон?

-Судалгаа явуулаагүй. Нэг сар эмчлүүлсэн юм. Эмч нар намайг бодоод дунд шатны гурван өвчтөнтэй нэг тасагт оруулсан. Тэгээд л сар хамтдаа амьдарсан даа. Ханнибалын дүр кино зохиолдоо эрүүл хүн шиг харагддаг ч үнэндээ сэтгэцийн өвчин буюу дур хүсэлдээ автсан жинхэнэ гаж дотны дүр. Тиймээс энэ дүрийг гаргахын тулд сэтгэцийн эмнэлгээс өөр тохирох газар олдоогүй. Нэг үгээр хувийн бэлтгэл, зохиолоо илүү их мэдрэх гэж хэлэхэд болно.

1

-Тэгээд, тэгээд сэтгэцийн эмнэлэгт ямар байв?

-Аймшигтай. Нэг сарын хугацаанд нэг өрөөнд байсан гурван өвчтөн маань намайг долоон удаа алахыг оролдсон. Үнэхээр аймшигтай.

1

-Олон ч уран бүтээлч дүрдээ орохын тулд толиор хүрээлсэн өрөөнд сар амьдарч байсан гэж сонссон. Харин тань шиг сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн жүжигчин цөөхөн байх. Анхных нь ч байж магадгүй?

-Золиосгүйгээр амжилтад хүрэхгүй ээ, анд минь. Би золиос гаргаагүй бол энэ дүрээрээ олон үзэгчдэд хайрлагдаж, “Оскар” хүртэхгүй шүү дээ. Чамайг ч гэсэн сэтгэцийн өвчтэй нэгний дүрийг бүтээж чадна гэж бодож байна. Би жинхэнэ сэтгэцийн өвчтэй хүнийг эмчилдэг газар хэвтэж, сайн судалгаа хийсэн учир өнөөг хүртэл Ханнибал гэж дуудуулж байгаа.

1

-Та Ханнибалын дүрийг бүтээсний дараа олон ч найруулагч таныг “Аан Энтони Хопкинс ийм дүрийг сайн бүтээдэг юм байна” гэх бодолтой болсон байх. Зохиол нь өөр ч бүтээсэн дүрүүд тань хааяа төстэй санагддаг шүү?

-Тиймээ. Санал нэгдэж байна. Би 2011 онд “Тайлга” гэх кинонд тоглосон. Санаж байгаа биз.  Зохиолоо уншиж дуусмагц туслах маань найруулагч Майкл Хафсторм надтай уулзах хүсэлтэй байгааг мэдэгдсэн юм. Бид Беверли Хиллс дэх нэгэн зочид буудалд уулзаж, өглөөний цай уунгаа ярилцлаа. Хэдийгээр тэр миний огт мэдэхгүй гэмээр орных боловч цог золбоотой байдал нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Энэ зохиолыг бодит явдлаас сэдэвлэн бичиж, ашиг орлого олохын тулд чих дэлдийж, нүд бүлтийлгэм зүйл нэмээгүй гэдгээ онцолсон юм. Тэгэхдээ энэ киноны дүр Ханнибалын дүртэй 98 хувийн адилхан гэхэд бага зэрэг урам хугарсан шүү.

1

-“Тайлга”-д аймшигтай аллага, цус урсгасан үйлдлүүд гардаггүй. Гэсэн ч үзэгчдийн сэтгэлд хүчтэй нөлөөлсөн?

-Энэ бол сэтгэл зүйн аймшгийн киноны онцлог. Зэрвэсхэн харахад юу ч анзаарагдахгүй. Колин Одонохигийн тоглосон хэсгүүдээс та дэлхий дээрх там гэж юу байдгийг, амьдралын аймшгийг мэдрэх болно. Хүн бүхэн л ийм орчинд амьдардаг. Энэ киног үзсэнээр таны нүд нээгдэж, буг чөтгөрийн тухай ойлголттой болох болов уу.

1

-Та буг чөтгөрт итгэдэг үү?

-Буг чөтгөрийн бодит жишээ нь “Тайлга” киноны гол баатар санваартан Гари Томас шүү дээ.

1

-Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү?

-Итгэдэг. Би шүтлэггүй хүн биш. Бүх зүйл бурханлиг шинжтэй гэдэгт, бас дэлхийн эхлэл нь хумхын тоос байсан гэдэгт итгэдэг. Би уншиж чадах бүхнээ л уншихыг хичээдэг нэгэн. Саяхан Чарльз Дарвины номыг уншсан.

1

-Танд муу зуршил бий юу. Тийм ээ. Байнга давтдаг үйлдэл ч юм уу?

-Би номын хорхойтон. Би донтон гэж хэлсэн ч болох байх. Бас хоолны дэглэм барьдаггүй нь миний нэг дутагдал байх. /Инээв/

1

-Та “Тайлга”-ыг бидний дунд оршин тогтносоор байгаа буг чөтгөрийн тухай өгүүлдэг гэж хэлсэн. Харин эрчүүдэд заавал нэг тийм чөтгөрийн гэмээр муу зуршил байдаг. Та архи ууж, мансууруулах бодис хэрэглэдэггүй. Тамхи татах, архи уух ч юм уу?

-Үгүй. Би өөрийнхөө бүх үйлдлийг зүй зохистой байлгахыг хичээдэг. Гэхдээ дотоод ертөнцдөө бол сайн муу сүлэлдэж байдаг жирийн л хүмүүсийн адил. Би өөрийгөө сайн хүн гэж хэлэхгүй. Сүүлийн хоёр жилд би улам л яхир, хатуу болж байна.

1

-Тийм гэж үү?

-Би шал хэрэггүй асуудлаар хүмүүстэй уулзахгүй байхыг хүсдэг болсон. Түүнийгээ ч шулуухан хэлчихдэг. Заримдаа бүр “Та намайг хэтэрхий шулуухан зантай хүн байна гэж бодож байна уу. Би тийм л хүн. Баяртай” гэж хэлдэг. Тэднийг “Би нэг зүйл хэлж болох уу” гэхэд нь “Болохгүй ээ. Хурдхан шиг явж үз” гэнэ. Би тун цөөн найзтай. Гэхдээ найзуудын минь нэг миний хүсээгүй шүүмжлэлээр “бэлэг баривал” би хариуд нь шууд л баяртай гэнэ.

1

-Та дөрвөн ч удаа “Оскар”-т нэр дэвшиж байсан. Үзэгч, судлаач, шүүмжлэгчдийн анхаарлын төвд байсан үе тань үгүйлэгдэх юм уу?

-Үгүй дээ. Горьдлого найдвар их байх тусам хүн амар тайван байж чаддаггүй. Би тэр бүхнийг хэдийнэ хүртчихсэн. Мэдээж хийж бүтээсэн зүйл минь амжилт олох сайхан л даа. Гэхдээ би хүсч байснаасаа ч ихийг авсан. Тиймээс одоо гомдоллох ганц ч шалтгаан байхгүй.

1

-Хэрэв танд ганцхан удаа цаг хугацааг ухраах боломж олговол аль үедээ очих вэ?

-Энэ их ярвигтай асуулт л даа. “Оскар”-ын шагнал гардаж байсан үе хамгийн сайхан нь. Тиймээс би тэр цаг үед л эргэн очих байх.

1

 -Алдар хүндтэй байх танд таалагдаж байна уу?

-Муугүй шүү. Жүжигчний мэргэжил надад олон арван сайн сайхан зүйл хайрласан. Гэхдээ би хаанаас энд хүрснээ огт мартахгүй байхыг хичээдэг. Би тэр тухайгаа чамд товчхон ярьж өгөх үү. Би үндэсний театрт ажилладаг байлаа. Одоогоос 40 жилийн өмнө Шекспирийн нэгэн жүжигт Лауренс Оливертэй хамт тоглож, түүнийг ээж, аав маань ирж үзэж билээ. Гэтэл аав минь наргиа болгож “Чи театрт Шекспирийн жүжигт тоглох биш, Бартон шиг мөнгө хүүдийлэгч болох байсан юм” гэсэн. Харин ээж “Тун сайн тоглолоо” гээд л магтсан.

1

-Та эмэгтэй жүжигчдээс хэнийг нь үнэлдэг вэ?

-Ямар ч эргэлзээгүйгээр Жуди Фостер.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
kkk. zarim neg nuhduud yund ch hureegui baij busdiigaa bitgii doosh n hiildee sanjaadamba barildaad, ariunaa duugaa duulaad yvj baig l daa. zuvhun ene 2-iin tuhaid l gehed todorhoi hemjeenii amjilt gargasan, unelegdeh humuustee unelgdeed l yvj baigaa. uunii tsaana huls huch, uhaan zaraagui gej anduurch bolohgui shuu. amjilt gedeg chini ene uhaan avyasiig hosluulj baij l hurdeg.
2014-11-27
bi durtai:
amjiltiig aldartnuud l hvrtsen baidag . gehdee bieiin hvch sportiin aldartnuudaas ilvvvv . oyuniiii. uhaan bilegiin aldartnuudiig bishirdeg . ted bol gaihamshig .duuchin ariunaaa ch yumuu . ter sanjaaa damba geed tedniig aldartan gej hezeech anduuurch bolohgvi .
2014-11-26
films:
zolios n argatsaalalt uu, es shudargiin hemneliig iltgegch tohioldol uu gedgeer yalgagdah bishuu? tgeed ch amjilt gj yer n yug heldeg yum.
2014-11-26
би бас яг ийм байгаа:
би шал хэрэггүй асуудлаар хүмүүстэй уулзахгүй байхыг хүсдэг болсон. түүнийгээ ч шулуухан хэлчихдэг. заримдаа бүр “та намайг хэтэрхий шулуухан зантай хүн байна гэж бодож байна уу. би тийм л хүн. баяртай” гэж хэлдэг. тэднийг “би нэг зүйл хэлж болох уу” гэхэд нь “болохгүй ээ. хурдхан шиг явж үз” гэнэ. би тун цөөн найзтай. гэхдээ найзуудын минь нэг миний хүсээгүй шүүмжлэлээр “бэлэг баривал” би хариуд нь шууд л баяртай гэнэ.
2014-11-26
ubman:
mundag jujigchin mundag l setgedeg yumbn...good translation, thnks
2014-11-26