Биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн амьдралыг харуулна

img

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд”-ийн клуб Олон Улсын ДОХ-ын эсрэг өдрийг тохиолдуулан үзэгчиддээ “Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжгээ  хүргэхээр төлөвлөжээ. Энэхүү жүжгийн зохиолч, найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж, гол дүрүүдэд М.Энхзаяа, Б.Тэлмэнпүрэв, Э.Мөнхдалай, Б.Хэрлэн нар тоглосон байна.

s

“Лаа” жүжиг нь эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг олон саад бэрхшээлүүд болон нийгэмд тодорхой хувийг эзлээд байгаа биеэ үнэлэгч залуу эмэгтэйчүүдийн бодит амьдралыг  хөндөн гаргаж байгаа аж. Мөн уг  жүжигт биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг сэтгэл зүйн хувьд ойлгох, тэдний эрхэнд хүнлэг бусаар хандаж буй явдлыг тод үзүүлэх юм байна.

s

Хамгийн гол нь залуу бүсгүйчүүдийг энэ замруу орохоос сэргийлж, нийгмийн томоохон асуудлуудын нэг болсон биеэ үнэлэлтийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулахуйц жүжиг хэмээн уран бүтээлчид нь өгүүлж байна. Уг жүжиг нь Тусгаар тогтнолын ордны их танхимд 12 сарын 1,2 нд 19:00 цагаас тоглогдох бөгөөд тоглолтын тасалбарыг  Тусгаар тогтнолын ордны касс, Монголын Залуучуудын Холбооны байрнаас авах боломжтой гэнэ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

биеэ үнэлээгүй :
биеээ үнэлхээс өөр аргагүй байдалд орох үе байдагл даа гэхдээ өөр гарц заавал байдаг тул сайн хайх хэрэгтэй
2014-11-28
werty:
asran hamgalagchdin hariytslagui baidal, novshnuudaa huuhduudee oligtoi haralda, onchin oroosnin tor zasag harah estoi, termuu ohid uy gaach medehgui amdrald hol aldaj bna shu de, horvoo mash hatuu
2014-11-26
аааа:
ямар олигтойдоо биеэ үнэлээд явж байв гэж. ажил хийх арга зөндөө байхад зүгээр сайхан нүүрээ будаад шалдан зогсоод, алцайж хэвтэхийг сонгоно гэхээр ямар олиг байхав дээ
2014-11-26
emaa:
zaluu ohiduud uuriin gsn bodoltoi umnuu tawisan zorilgotoi unuu margaa* bodolgvi ireedvige harj amidrahgvi bol naad neg hungun amidral chin neg l udur yu awchrahiig medehgvi l bn da gej
2014-11-26
харуусал:
6-7 сартай жирэмсэн гээд гэдсээ тв-ээр харуулаад зогсож байгаа биеэ *дийг хараад үнэхээр харамссан. арай ч дээ. бас тийм хүүхэнтэй унтаж хэвтэж явдаг амьтан байдаг гэж бодхоор бүүр ч их харамссан. гамшиг гэж энэ л байх даа
2014-11-26
адар:
өнчин пүү нараа өсгөх гэж хэт хүндэдсэн ачаагаа даж ядан яваа, түүнийгээ даагаад сайхан амьпралд орсон охидын талаар кино хийх гэхээр сэдэв нь жижигдээд байдаг юм байх даа. нийгэмд арай гэгээлэг зүйлийг түгээх нь урлагын гэгээрүүлэх үүрэг байх, муу муухайг харуулах нь нийгмээ таньж мэдэхэд хэрэгтэй л байх, гэхдээ сөрөг тал нь их байна шүү.
2014-11-26
snooker:
сайн л бодохгүй бол шууд сурталчлаад хаячихдаа махай урлагынхан. гол нөхцөл мөнгөгүй, яаж ажил хийгээд мөнгөтэй болох гэдгээс нь бие үнэлэхэд 10 дахин их орлого олдог болохоор нөхцөл нь бүрдвэл маш олон охид энэ зам руу гулгаж ордог, орсон хойноо бага ажлаад их мөнгө олон ганцхан зам гээд өөр сонголтуудаа хаагаад бодох, санахыг ч хүсэхгүй болчихдог... өөр зам байгаа, бага орлоготой ч хүн хүнээрээ үлдэх, үр удмаа үлдээх сонголт байгаа...
2014-11-26