Ричард Гирээс 100 саяыг нэхэмжлэв

img

Холливуудын нэрт жүжигчин Ричард Гирээс 100 сая ам.доллар нэхэмжилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 10 гаруй жилийн турш хамт амьдарсан жүжигчний эхнэр Кэри Лоуэлл сэтгэл санааны хохирол хэмээн 100 саяыг нэхэмжилж, шүүхэд гомдол гаргасан байна. Тэрбээр “Бид хамт амьдарч байхад Ричард намайг хоёр удаа хуурсан. Надад хангалттай баримт байгаа. Тэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард салах өргөдлөө өгч, надаас салахыг хүссэн. Тэгэхдээ надад тэтгэмж өгөхөөс татгалзсан. Би гомдолтой байна. Би Ричардаас салсан, салахгүй ч бай сэтгэл санааны хохирол гэж 100 саяыг авахыг хүсч байна. Тэр надтай ярилцахыг хүсэхгүй байгаа. Тун удахгүй шүүхийн өмнө уулзья Ричард” гэжээ.

1

“Forbes” сэтгүүлд бичсэнээр “Ричард Гирийн нийт хөрөнгө 895 сая. Тэрбээр өнгөрсөн онд 55 саяын ашигтай ажиллаж, холливуудын хамгийн баян 50 жүжигчний 19-д багтсан” гэжээ. Гэхдээ жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Жорж Даун “Ричар Гир эхнэрээсээ өөр бодолтой байгаа. Үнэндээ хамт амьдарч байх хугацаандаа Ричард бус эхнэр нь түүнийг хуурдаг байсан” гэж “TMZ” сайтад ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ