Оюутолгой компани оюутнуудад тэтгэлэг олголоо

img

Манай оюутнууд, эцэг эхчүүд сургалтын тэтгэлэг зөвхөн гадаадад сурдаг оюутнуудад хамаардаг мэт ойлголттой байж болох юм. Гэтэл Оюутолгой хэдий уул уурхайн компани ч нийгмийн хариуцлагатай компанийн хувьд Монголын ирээдүй болох оюутнуудад тэтгэлэг өгч дэмжих ажлыг 2010 оноос эхлэн дотоодын 170, гадаадад суралцдаг 23 оюутанд хэдийнэ олгожээ. Өнөөдөр Блю Скай цамхагт 2014-2015 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч батламжаа авсан оюутнуудын баяр баясал, эрч хүч мэдрэгдэж бахархах сэтгэл төрж байлаа.

1

Нээлтийн ёслол дээр тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Оюутолгой бүхэлдээ энэ өдрийг тэсч ядан хүлээдэг. Оюутолгой зөвхөн зэсийн баяжмал гаргадаг уул уурхайн компани биш. Байгалийн баялгийг оюуны баялаг болгох нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгодгийн хувьд ийнхүү өдөр тоолон хүлээдэг юм” хэмээн онцлон хэлсэн юм. Ёслолд тус компанийн ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирал Эндрю Вүдлен, ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Эрдэнэс Оюутолгой компанийн захирал Д.Ганболд нарын албан тушаалтнууд оролцсон. Энэ хичээлийн жилийн Оюутолгой компанийн Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт уламжлал ёсоор есдүгээр сард эхэлж, гурван үе шаттай явагдсаны үр дүнд 35 оюутан шалгарчээ. Тэдний 17 нь ШУТИС, арав нь МУИС, бусад нь Орхон, Дархан-Уул аймаг дахь Технологийн их сургууль,  Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж буй оюутнууд байв. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хөдөлмөрийн эрүүл ахуйч мэргэжлээр суралцаж байгаа нэг оюутан энэ жил анх удаа тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа. Хамгийн олон буюу долоо нь барилгын инженер мэргэжлээр суралцаж буй ажээ. Гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлгийн болзлыг гурван оюутан хангажээ. Тэд уул уурхай, байгаль орчин, цахилгааны инженер мэргэжлээр дотоодын их, дээд сургуульд сурч буй бөгөөд АНУ, Канад, Австралид суралцах юм. Оюутолгой компани өнөө жил дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 295 сая төгрөг, гадаадынхад 180 мянган ам.доллар зарцуулах юм.

1

Оюутолгой ХХК-ийн тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүр 200 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, хөдөө орон нутгаас ирсэн бол дотуур байрны төлбөр багтдаг аж. Хэрэв тухайн оюутан амжилттай сайн суралцвал сургуулиа төгстөл нь уг тэтгэлгийг үргэлжлүүлэн хүртэх улмаар Оюутолгойд дадлага хийх боломжтой. Гадаадын тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын сургалтын болон оюутны байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал, визийн хураамж, эх орондоо ирэх буцах онгоцны зардлыг Оюутолгой компани бүрэн даадаг байна. Үүний зэрэгцээ сар бүр мөнгөн тэтгэлэг олгож, жил бүр ном, сургалтын хэрэглэгдэхүүний мөнгө олгодог аж.

1

Оюутолгой компани Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай Харилцан ойлголцлын Санамж бичигт 2010 онд гарын үсэг зурcан бөгөөд энэхүү Санамж бичгийн үндсэн чиглэл нь Монгол Улсын уул уурхай болон бусад салбарт өндөр мэргэжлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх явдал юм. Санамж бичгийн дагуу 2015 он гэхэд 200 оюутанд дотоодын, 30 оюутанд олон улсын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгохоор төлөвлөжээ. Тус компанийн энэхүү дэмжлэг гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутнуудын мөрөөдөл болсон тэтгэлэг болж олон оюутны өрсөлдөөний талбар болох нь дамжиггүй юм.

1

Д.Баясгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

toomoo:
nugliin nudiig gurlaar huurab
2014-11-27
toomoo:
nugliin nudiig gurlaar huurab
2014-11-27
zochin:
dandaa,nuutc amrag bolon ah duu hamaatnuud tanil taliinh n l huuhduud bgaadaa shal hudlaa surtalchlah ym. tiim l shudarga ym bol dan gadnii humuuseer shuulgeed todruulah heregtei. dan huivaldaan
2014-11-26
oyutan:
hobogdoj lavlah utasa uguuch
2014-11-26
gntl:
энд ард өврийн хаалганы танил талынхаа хүмүүсийг тэтгэдэг юм биш үү
2014-11-26
gntl:
энд ард өврийн хаалганы танил талынхаа хүмүүсийг тэтгэдэг юм биш үү
2014-11-26
gntl:
энд ард өврийн хаалганы танил талынхаа хүмүүсийг тэтгэдэг юм биш үү
2014-11-26
gntl:
энд ард өврийн хаалганы танил талынхаа хүмүүсийг тэтгэдэг юм биш үү
2014-11-26