С.Дэмбэрэл Японы Эзэн хааны одонгоор шагнууллаа
Япон Улсын Элчин сайдын өргөөнд өнөөдөр 12.00 цагт Монгол Улсын иргэн Санжийн Дэмбэрэлд Япон улсын Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулсан байна.
s
С.Дэмбэрэл нь их хичээл зүтгэлийн үр дүнд эзэмшсэн япон хэлний мэдлэгээ ашиглан, 15 жил хагасын хугацаанд Японы Элчин сайдын яаманд ажиллаж, ардчиллын дараах хоёр орны харилцааг хөгжүүлэхэд их хувь нэмрээ оруулсан ажээ.
s
Гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа ч Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэгт Япон хэлийг зааж судалгаа хийхээс гадна өөрийн судлгааны үр шим болох болох “Япон монгол тольч бичиг”-ийг эмхэтгэн гаргасан билээ. Мөн Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэг зэрэг найрамдлын нийгэмлэгүүдийн удирдах ажилтнаар ажиллаж, хоёр орны хоорондох хүн солилцооны арга хэмжээг өнөөг хүртэл идэвхтэй явуулсаар ирсэн байна. Энэ мэт өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан С.Дэмбэрэлийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж энэхүү одонг олгожээ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ