Обама ард түмнээ эвтэй байхыг уриалав

img

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун өнгөрсөн наймдугаар сарын 12-нд цагдаагийн ажилтан Деррин Уэлсоны бууны суманд оногдож амиа алдсан юм. Энэ сарын 25-нд Деррин Уэлсоны шүүх хурал Миссури мужийн Сэйнт Луйс хотын шүүхэд болсон ч тэрбээр ял аваагүй билээ. Шүүхийн шийдвэрийн дараа иргэд уурсан бухимдаж, хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Жагсагчид замдаа тааралдсан цагдаагийн ажилтны машиныг шатааж, дургүйцлээ илэрхийлсэн аж. Тус улсын Ерөнхийлөгч Барак Обама Фергюсон хотод болж буй үйл явдлын улмаас мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Майкл Браун хүүгийн хойноос маш их гашуудаж байна. Тэгэхдээ бид гашуудлаа эсэргүүцлийн жагсаал, уур хилэнгээр тайлж болохгүй. Бид эвтэй байх хэрэгтэй. Тиймээс нэн даруй жагсаал, цуглаанаа цуцалж, тайвшир” гэж хэлжээ.

1

Миссури мужийн захирагч Жей Никсон дээрх үйл явдлын улмаас Үндэсний хамгаалалтын 2200 цэргийг илгээж, хотод эмх журам тогтоохоо мэдэгдсэн юм. Тэрбээр “Фергюсон хотод дахин байшин шатахыг харах хүсэлгүй байна. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан. Амиа алдсан Майкл Брауны гэр бүлд дахин эмгэнэл илэрхийлье” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ardchilsan . hunii erhiig deedelsen geh amerikchuud irgedee buudaj tsergiin huch heregpej baina shuu dee. teheer ardchilal gej hudal huchirhiilegch oron gevel anu yag taarsan ner baigaa biz dee
2014-11-27
сармагчин обама:
америкт чинь хүн бүр буу зэвсэгтэй байдаг биз дээ.харуудаа нөгөө суманд оногддоггүй,оногдсон ч үхдэггүй боевик кино шигээ наад муу өмхий цагаан арьст америкуудтай дайн зарлаад байлдаад алаад өг.
2014-11-27
zochin:
busad orond emh zambaraagui baidal uusgej hagalan butargadag uls shangaa hurtej baih shib de
2014-11-27