Порошенког халдлагын захиалагч гэв

img

Украины зүүн хязгаарын Донецк мужид энэ сарын 25-нд 17.00 цагийн үед гэмт этгээдүүд халдлага үйлдэж, хоёр хүний аминд хүрчээ. Тэд 145 дугаартай автобус руу гар бөмбөг шийдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Халдлагын үеэр найман хүн гэмтсэн байна. Цагдаагийн газраас “Энэхүү халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Гэнэтийн халдлагын үеэр 40 болон 13 настай хоёр хүн амиа алдсан” гэж мэдээлжээ.

1

Дээрх халдлагын дараа “Бүгд найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченко мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Петр Порошенко Донецкийг эргүүлэн авахын тулд бүхий л хүчээ дайчилж байна. Донецкт болсон халдлагын цаана хэн нэгэн улстөрч, нам эвсэл, бүлэглэл бус Порошенко байгаа. Энэ эрхэм Донецкт халдлага үйлдэх захиалга өгсөн” гэж хэлжээ.

Захарченкогийн мэдэгдлийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Чуркин “Худал цуурхал. Хий төөрөгдөл” хэмээжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ