Баруун Африк руу 200 эмч илгээв

img

Хятадын Засгийн газар Баруун Африкийн хэд хэдэн оронд дэгдээд буй эбола вирустэй тэмцэхээр 200 эмчээ илгээжээ. Эмч нар Гвиней, Либери, Сьерра-Леон улсын эмчилгээний лабораторид ажиллаж, өвчнүүдэд тусгай эмчилгээ хийхээр болсон байна. Хятадын Эрүүл мэндийн дэд сайд Сиа Лу “Синьхуа” агентлагт ярихдаа “Эбола вирус энэ ондоо багтаан зогсохгүй бол олон улсад заналхийлж, Европ болон Азийн аль ч улсад дэгдэх өндөр эрсдэлтэй байна. Тиймээс Хятад түрүүлж алхам хийхээр боллоо. Манай улсын эмч нар эбола вирус дэгдсэн эх үүсвэрийг олохоор ажиллаж байна” гэж хэлжээ.

1

Тус улсын эмч, сайн дурынхан 21 хоногийн хугацаанд Баруун Африкт ажиллахаар болсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын 2-25-ны өдрүүдэд Хятадын 54 эмч, 62 сувилагч Гвиней, Либери улсад ажилласан юм. ДЭМБ-аас мэдээлж буйгаар “Энэ сард эболагаар нийт 31 хүн амиа алдаж, 87 хүн халдвар авсан” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ