Каталончууд дахин санал асуулга явуулна
Испанийн зүүн хойд нутагт оршин суудаг каталончууд энэ сарын 9-нд тусгаар улс болохыг хүсч, бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Саналаа өгсөн иргэдийн 80.2 хувь нь тусгаар улс болохыг дэмжсэн юм. Энэхүү сонгуульд 2.5 сая иргэн оролцжээ. Тэгвэл өөрийгөө “Бүгд Найрамдах Каталони улс”-ын тэргүүн хэмээн нэрийдээд буй Артур Мас ирэх долоо хоногийн энэ өдөр хоёр дахь удаагаа бүх нийтийн санал асуулга явуулахаа мэдэгдсэн гэж “www.dailymail.co.uk” уламжлав.
1
Тус мужийн иргэд “Та Каталон мужийг Испанийн бүрэлдэхүүнд үлдэхийг зөвшөөрч байна уу эсвэл тусгаар улс болохыг дэмжиж байна уу” гэх асуултад хариулж, сонголтоо хийх юм. Артур Мас “Ирэх долоо хоногт явагдах сонгуулийн үр дүн каталончуудын талд шийдэгдвэл ямар ч эргэлзээгүй тусгаар улс болно. Бид хэнээс ч айхгүй” гэж хэлжээ.
Харин Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой “Каталон бол Испанийн бүрэлдэхүүн. Бид зүгээр сууж байгаад газар нутгаа алдахгүй. Сонгуулийн үеэр хөндлөнгөөс оролцох болно” гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ