Золбин нохой, муурнаасаа салж эхэллээ
Швед улс ирэх сар болох зул сарын баяраас өмнө золбин, нохой муурнаасаа салж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Улс даяар 5000 гаруй нохой, муур барих сайн дурынхан ажиллаж эхэлсэн аж. Тус улсын Ерөнхий сайд Фредрик Рейнфелд өнгөрсөн сар “Золбин нохой, муурнаасаа салья” аянг санаачилж, энэ долоо хоногоос ажил хэрэг болгосон байна. Өнөөдрийн байдлаар нийслэл Стокгольм хотын хэмжээнд 1500 нохой, 452 муурыг сайн дурынхан барьж, устгалд оруулжээ. Засгийн газраас аянд нэгдсэн бүх хүнийг өдрийн 19 доллароор цалинжуулж байгаа гэнэ.
1
Ерөнхий сайд өчигдөр “Number one” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Сайн дурын ажилчид нэг сарын хугацаанд золбин нохой, муурыг ангуучилж буй. Энэ бол хуулийн дагуу. Хэрвээ та өөрийн хайхрамжгүй байдлаас болж гэрийн тэжээмэл нохой, муураа сайн дурынханд алдсан бол бид хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдье. Тиймээс улс даяар сэрэмжтэй байхыг сануулж байна” гэж хэлжээ. Харин Шведэд үйл ажиллагаа явуулдаг амьтны эрхийг хамгаалдаг байгууллагууд, Ерөнхий сайдын санаачилсан аянг буруутгаж, тайван жагсаал хийхээ мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ