Испанийн Эрүүл мэндийн сайд огцров

img

Испанийн Эрүүл мэндийн сайд Ана Матог хууль бусаар мөнгө угаасан, авлига авсан хэрэгт буруутгаж, албан тушаалаас нь огцруулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Сайдын нөхөр Иисус Сепульведа “Ардын нам”-ынхны оролцсон авлигын томоохон хэрэгт холбоотой болох нь тогтоогдсныг тус улсын “Авлигатай тэмцэх газар”-аас олон нийтэд мэдээлжээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор Ана Матод эрүү үүсгэсэн тухай Испанийн өдөр тутмын сонин бичсэн байна.


Сайд энэхүү хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж, “Би албан тушаалаасаа огцорсон нь энэ хэрэгтэй холбоогүй. Тун удахгүй огцорсон шалтгаанаа мэдэгдэж, албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөх болно” гэж хэлжээ.


Ана Мато 2010 онд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсон юм.  


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

холоөа:
манай эрүүл мэндийн сайд хэзээ огцрох вэ
2014-11-27