Мики Браун: Деррин Уэлсон бол алуурчин

img

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун өнгөрсөн наймдугаар сарын 12-нд цагдаагийн ажилтан Деррин Уэлсоны бууны суманд оногдож амиа алдсан юм. Энэ сарын 25-нд Деррин Уэлсоны шүүх хурал болсон ч түүнийг гэм буруугүй хэмээсэн билээ. Шүүхийн шийдвэрийн дараа иргэд уурсан бухимдаж, хотод эмх замбараагүй байдал үүсгээд буй. Амиа алдсан хүүгийн аав Мики Браун өчигдөр “CBS телевизэд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргье.

1

-Майкл Брауны үхэл АНУ-ыг дахин хөдөлгөөнд орууллаа. “CBS” телевизийн хамт олны зүгээс танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье?

-Баярлалаа. Надад маш хэцүү байна. Би хүүгийнхээ гомдлыг тайлахын тулд сэтгэлийн тэнхээтэй байх учиртай. Гэр бүлийг минь дэмжиж буй олон нийтэд баярлалаа.

1

-Майкл Браун амиа алдсны дараа та “AFP агентлагт “Миний хүү энэ хорвоод өнгөт арьстай ирсэн. Цагаан биш. Хэрвээ хүү минь цагаан арьстай хорвоод мэндэлсэн бол хэдэн нас наслах байсан бол. Харамсалтай нь хүү минь өнгөт арьстай мэндэлсэн учир 18-хан жил амьдарлаа. Миний уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй. Хүү минь дахин амьдрахгүй ч гэлээ эрх нь зөрчигдөж буй олон мянган өнгөт арьстай хөвгүүдийн төлөө тэмцэхээ амлаж байна” гэж хэлсэн. Энэ үг олон хүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн байх. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл олон мянган хүн танай гэр бүлийн төлөө жагсч буй?

-Тиймээ. Миний гэр бүлийн төлөө анхаарлаа хандуулж буй америкчууддаа баярлалаа. Талархалаа хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна. Та бүхэнд маш их баярлалаа. Өдөр бүр энэ улсад өнгөт арьстай гэх шалтгаанаар олон мянган иргэн хохирогч болдог. Ихэнх дунд, ахлах сургуульд өнгөт арьстай хүүхдүүдийг үеийнхнээс нь гадна багш нар гадуурхаж, ад үздэг. Фергюсон хотод амьдарч, ажиллаж буй ихэнх өнгөт арьстай иргэд дээрх зовлонг амссан. Хүү минь харамсалтайгаар амиа алдсан ч гэсэн эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийн асуудал олон улсын чухал сэдвийн нэг болж хувирсанд таатай байна. Өнгөт арьстай бүхэн гэмт хэрэгтэн, хүчирхийлэгч биш. Цагаан арьстай бүхэн сахиусан тэнгэр биш. Засгийн газар өнгөт арьстай иргэдийнхээ асуудалд анхаарлаа хандуулж, эрх тэгш боломж олговол бидний хойч үе заавал гэмт хэрэгтэн болохгүй. Хэдхэн хоногийн өмнө Деррин Уэлсоны шүүх хурал болсон. Шүүх биднийг үл хүндэтгэсэн шийдвэр гаргасан. Нотлох баримт хангалттай байсан. Хяналтын камер дээр хүртэл Деррин Уэлсон хүүг минь буудаж буй хэсэг бичигдсэн байсан. Үүнийг нотлох баримт гэхгүй юм бол өөр юуг нотлох баримт гэх юм бэ. Шүүхэд ямар нотлох баримт өгвөл Деррин Уэлсоныг шийтгэх юм бол.

1

-Та шүүхийн шийдвэрт гомдолтой байна уу?

-Мэдээж хэрэг. Америкчууд тэр аяараа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Эхнэр бид хоёрын сүүлчийн найдвар шүүхийн шийдвэр байсан ч талаар өнгөрлөө.

1

-Майкл Брауны үхэл танай гэр бүлийн асуудал нэгэнтээ биш болж олон улсын анхаарал татахуйц үл явдал боллоо. Та эргэн тойрноо хараач, Америкийн ихэнх хотод жагсаал цуглаан, мөргөлдөөн, үймээн самуун өрнөж байна?

-Би үймээн самууныг хүсээгүй. Зүгээр л энэ улсад амьдарч буй бүх хүнийг эрх тэгш  байгаасай гэж хүссэн. Та бүхнээс гуйж байна. Яг одоо мөргөлдөөнөө зогсоож, тайван жагсаалд нэгдээч.

1

-Деррин Уэлсоны тухайд?

-Тэр бол алуурчин. Энэ залуу ял авахгүй бол би өөрийгөө шатааж, хүүгийнхээ ардаас явах болно.

1

-Ерөнхийлөгч Обама тантай утсаар ярьсан гэсэн?

-Үгүй ээ. Ерөнхийлөгчөө иргэнээ хамгаалаач.

1

-Фергюсон хотод болж буй жагсаалын улмаас Үндэсний хамгаалахын 2200 цэрэг таран байршаад эхэллээ. Захирагч Жей Никсон орон даяар онц байдал зарлаж, эсэргүүцэл үзүүлсэн хэнийг ч гэсэн баривчлахаа сануулаад буй?

-Би гомдолтой байна.

1

-Таны хүү амиа алдахаасаа 1-2 цагийн өмнө 13 дугаар гудамжны нэгэн дэлгүүрээс хулгай хийж буй бичлэг нь ил болсон. Дэлгүүрийн эзэн цагдаад дуудлага өгч, дуудлагын дагуу хэргийн газар цагдаагийн ажилтан Уэлсон ирсэн. Хэсэг хугацааны дараа буун дуу гарч Майкл замын голд хэвтэж байлаа. Хүү үхсэн нь харамсмаар ч Уэлсон үүргээ гүйцэтгэсэн гэж бодохгүй байна уу?

-Сануулга өгөөд нэг удаа буудаж болоогүй юм уу. Заавал тархинд нь хоёр удаа, цээжинд нь дөрвөн удаа буудах хэрэг байсан юм уу. Заавал зэвсэггүй хүүхдийг ийм олон удаа буудах эрх цагдаа нарт байдаг юм уу. Надад үнэхээр хэцүү байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shuud:
haruudiig orovdokh hereggui yor ni adguus style-tei uls shuu dee. hun alsan-iig zuv gej bgaa yum bish. huchnii baiguullaga medeed l uuniig hiisen bgaa sh dee.
2014-11-27
qwert:
tsagda bol uuriinhuu ajilaa hiisen l gej bodih bna shde herew har tsagdaa buudaj alsan bol ene buhen ingej tom vm bolohgui baisan . bas ter batsaan buutai tsagdaa huntei notsoldoj baidag , delguur deeremdsen gent heregten
2014-11-27
тунгаа:
энэ залуугийн царай болон дэлгүүрээс дээрэм хийж байгаа байдал нь угаасаа харгис залуу байна лээ ш дээ. яаж ч болохгүй ийм том биетэй онгироо хүмүүс байдаг биз дээ.

биби:
surveillance: michael brown suspected in ‘strong-arm‘ robbery энэ залуу буудуулахынхаа өмнөхөн дэлгүүрээс барааг нь дээрэмдээд эзнийг нь сүрдүүлж түлхчихээд гараад явж байгаа камерын бичлэг байна. тэгээд дэлгүүрийн эзэн цагдаа дуусан юм байж.
2014-11-27
irgen:
amerikiin huchniihen heneerel tussan humuusbdag gej boddiiishd.
2014-11-27
irgen:
hm 6 udaa buudaad bhdaa yadg yum be hulruu ni buudaad boloo bizdee
2014-11-27