Өөрийн тоглосон киногоо үзэх дургүй
Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл тоглосон бүх уран бүтээлээ ганц ч удаа үзэгчийн хувиар үзэж байгаагүйгээс гадна, тоглосон кинондоо дургүй гэж хэлжээ. Жүжигчин залуу ирэх сард худалдаанд гарах “Details” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярицлага өгөх үеэрээ ийнхүү хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Тэрбээр “Би тоглосон киногоо үзэх дургүй. Үнэхээр дургүй. Яагаад ийм болсноо өөрөө ч гайхдаг. Заримдаа өөрөөсөө “Чи яагаад уран бүтээлч, жүжигчин болсон юм бэ” гэж асуудаг. Тэгэхдээ би энэ асуултад одоо хүртэл хариулж чадахгүй байна. Би кинонд тоглох дуртай ч кино сонирхогч биш” гэж хэлжээ.
Жонни Депп сүүлд “The “Woods” кинонд тоглосон юм. Мөн ирэх оны гуравдугаар түүний тоглосон “Black Mass” кино нээлтээ хийх билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ