Британичууд америкийн шүүхийг эсэргүүцэв

img

Их Британийн нийслэл Лондон хотноо хэдэн мянган иргэн АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Брауны аминд хүрсэн цагдаагийн ажилтан Деррин Уэлсонд шүүхээс ямар ч шийтгэл оноогоогүйг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, өдгөө АНУ-ын 120 хотод жагсаал болж буй. Британичууд өнгөт арьстай хүүг олон удаа буудаж, аминд нь хүрсэн цагдааг шийтгэхийг шаардаж, Лондонд байрлах АНУ-ын элчин сайдын яамны өмнө суулт зарласан байна. Жагсагчид “Шүүхийн шийдвэрийг өөрчил”, “Шүүх ард түмэндээ үйлчлэх ёстой”, “Деррин Уэлсонг шийтгэж, ял оноо” гэж бичсэн лоозон барьцгаажээ. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар даралттай ус ашигласан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Лондон хотын дарга Борис Жонсон нийслэлчүүдийг эвтэй байхыг уриалж, хотод эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг сануулсан аж. Өнгөрсөн долоо хоногт тус улсын их, дээд сургуулийн оюутнууд Засгийн газраа үнэгүй боловсрол олгохыг шаардаж, жагсаал зохион байгуулж, хот эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Тус жагсаалын үеэр 100 орчим оюутныг баривчилжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmmmmmmmmmm:
ergvv maluud yu dutalaa gej jaga*g bainaa manaid irvel booj vheh yum bain doo
2014-11-29