Захирагчаа огцрохыг шаарджээ

img

Ардчиллын төлөө тэмцэж буй Хонконгийн их, дээд сургуулийн оюутнууд өчигдөр захирагч Лин Чун-Иенийг уучлалт гуйхыг шаарджээ. Оюутнууд захирагчийн байрыг эзлэхийг завдаж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Тэд захирагчаа 14 хоногийн дотор оюутнуудаас уучлалт гуйж, огцрохыг шаардсан аж. Мөн Бээжингийн удирдлагуудыг Хонконгт сонгуулийн нээлттэй эрх олгохгүй бол ирэх оныг хүртэл жагсаал цуглаанаа үргэлжлүүлэхээ сануулсан тухай “www.ibtimes.co.uk” мэдээллээ.

1

Хэсэг оюутан өнгөрсөн долоо хоногт цагдаагийнханд баригдсан тус жагсаалыг санаачлагч Жосеф Хон болон Лестер Шум нарыг суллахыг шаардаж, үймээн дэгдээжээ. Тэднээс гадна цагдаа нарт 114 оюутан баригдсан билээ. Тэднийг үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчийн биед гэмтэл учруулж, гутаан доромжилсон хэргээр баривчилсан хэмээн Хонконгийн цагдаагийн дарга Лай Лу Жиан мэдэгдсэн юм. Өчигдөр Нэтэний гудамжин дахь оюутнуудыг тараахыг тулд цагдаагийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч болон халуун чинжүү ашиглажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ