Селена лааны тосон барималтай болжээ
Дуучин Селена Гомез “Талархлын баяр”-ын өдрөөр лааны
тосон барималтай болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучны лааны тосон
баримлыг Нью Йорк хотод байрлах Мадам Тюссогийн музей өчигдөр 17.00 цагийн үед олон
нийтэд танилцуулсан байна. Түүнийг өнгөрсөн есдүгээр сард Лондон хотноо болсон
тоглолтынхоо үеэр “Love You Like A
LoveSong”
дуугаа дуулахдаа өмссөн хувцастайгаар нь урлажээ.
Өнгөрсөн жилийн баяраар тус музейн хамт олон реппер гүнж Ники Минажийн лааны тосон баримлыг танилцуулж байсан юм. Энэхүү музейн үзмэр дунд Селенагийн гурван үзмэр байдаг юм. 2010 онд дуучин бүсгүйг экс найз залуу Жастин Бибертэй хамт зогсч буйгаар урласан бол 2011 онд Селенагийн хоёр үзмэрийг танилцуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ