Долоо хоногийн шилдэг зургууд
Энэ долоо хоногт дэлхий дахинаа өрнөсөн онцлох үйл явдлууд фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулья. Эх сурвалж “www.ibtimes.co.uk” мэдээллээ.
Фото: (Tang Chin So/AFP)
Камбожийн нийслэл Пномпень хотод байрлах амьтны хүрээлэнгийн хамгийн ахмад амьтан. Энэ заан өдгөө 54 настай.
Фото: (Reuters)
Хятадын Хебей мужийн иргэн Яао Фухинг хүүгийнхээ 18 насны төрсөн өдрөөр гар аргаар урласан аварга робот бэлэглэжээ.
Фото: (Jean-Paul Pelissier/Reuters)
Францын уран бүтээлч Кристопе Гуйнет модны зомгол, хэлтэрхийгээр пүүз урлав.
Фото: (Toby Melville/Reuters)
Зул сардаа хэдийнэ бэлдсэн үзэсгэлэнт Лондон хот.
Фото: (Patrick Seeger/Reuters)
Европын парламентын гишүүн хуурамч мөнгийг эсэргүүцэв.
Фото: (Toby Melville/Reuters)
Лондон хотноо тун удахгүй зохион байгуулагдах гэж буй “Дэлхийн мисс” тэмцээний оролцогчтой өнгөрсөн жилийн “Дэлхийн мисс” Меган Ян уулзаж, дурсгалын зураг авахуулав.
Фото: (Phil Noble/Reuters)
Хожлын гоол.
Фото: (Joel Ford/Getty Images)
Хөгжимчин Пилл өөрийг нь ангуучилж буй гэрэл зурагчдын эсрэг дунд хуруугаа гаргажээ. Тэрбээр энэхүү үйлдлээ “Миний зөв” гэж тайлбарлажээ.
Фото: (Anthony Kwan/Getty Images)
Хонконгийн Монг Кок гудамжинд ардчиллын төлөө тэмцэгчдийн байршуулсан хашлага, хаалтыг цагдаагийнхан хурааж эхлэв.
Фото: (Brendan McDermid/Reuters)
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун хүүгийн үхлээс болж тус улсад эмх замбараагүй байдал үүсэв. Нью Йорк хотын цагдаа жагсагчдын эсрэг.
Фото: (Andrew Burton/Getty Images)
Жагсагч “Ерөнхийлөгчөө өнгөт арьстай иргэдээ хамгаалж, төрийн хайраа үзүүлээч”.
Фото: (Brian Snyder/Reuters)
Амиа алдсан хүүгийн аав Мики Браун АНУ-ын төрийн далбаа дээр хариуцлага хүлээх ёстой цагдаа нарын нэрийг бичиж, шалгахыг хүсэв.
Фото: (Jewel Samad/AFP)
Өнгөрсөн шөнөөс эхэлж Фергюсон хотын цагдаа нар бэлэн байдалд шилжив.
Фото: (Lucas Jackson / Reuters)
Жагсагчид 10 гаруй байшин шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Фергюсон хотын гал сөнөөгчид.
Фото: (Jim Young/Reuters)
Өнгөт арьстай Майкл Брауны үхэл, орон даяар эмх замбараагүй байдал үүсгэжээ. Европын хэд хэдэн оронд хүүгийн аминд хүрсэн цагдааг шийтгэхийг шаардсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ