Майкл Брауны гэр бүлд мөнгө хандивлав

img

Дуучин Фарелл Уильямс Миссури мужийн Фергюсон хотын иргэн, амиа алдсан Майкл Брауны гэр бүлд мөнгө хандивлахыг олон нийтээс хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ долоо хоногийн эхээр хүүгийн аминд хүрсэн цагдаагийн ажилтан Деррин Уэлсоны шүүх хурал болсон ч тэрбээр шийтгэл аваагүй юм. Энэхүү үйл явдлын дараа холливуудын өнгөт арьстай одод дургүйцлээ илэрхийлсэн билээ. Тэдний нэг Фарелл Уильямс твиттертээ “Зүрх минь урагдаж байна. Шүүх яагаад Деррин Уэлсоныг илэрхий хамгаалав. Майкл чиний төлөө би юу хийх вэ” гэж жиргэсэн юм.


Тэгвэл дуучин залуу өнөөдөр хүүгийн гэр бүлд шударга ёсны төлөө тэмцэхэд нь зориулж, 50 мянган ам.долларын тусламж үзүүлж, АНУ-д амьдарч буй өнгөт арьстай иргэдийг эрхийнхээ төлөө тэмцэхийг уриалсан байна. Уильямс “Бид XIII зуунд амьдраагүй. Тэр үед өнгөт арьстнууд боол байсан. Яг одоо XXI зуун гэдгийг мартах учиргүй” гэжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
12 nastai huuhed deeremchin gej yu gesen ug ve ,mongolchuud iim muuhai bolsiimuu
2014-12-01
сармагчин:
нэг муу дээрэмчинг л буучихсан юм байна лээ. бичлэг нь гарсан шүү дээ.
2014-11-30
88888888:
хар боолууд яг манай тэнэгүүд шиг. тэнэгтэнэ тэгээд үхчихнэ хойноос нь баахан тэнэг бас мөнгө нэхнэ. лайнууд. анхнаас нь тэр африкт модон дээр банана идээд байлгаж байхгүй.
2014-11-30