Үзэгчид намайг бүү мартаасай

img

Холливуудын нэрт жүжигчин Сара Жессика Паркер ирэх долоо хоногт нээлтээ хийх “Bazaar”сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн оноос урлагийн карьерээ хэсэг хугацаанд завсарлуулаад байгаа бөгөөд ирэх оныг хүртэл амралтын байдалтай өнгөрүүлэхээр төлөвлөсөн гэж сурвалжлагчид ярьжээ.

б

Тэрбээр “Надад уран бүтээлийн санал өдөр бүр ирдэг. Би эрэлттэй нэгэн шүү. Хэтэрхий олон жил урлагт хүчин зүтгэж, гайхалтай дүрүүдийг бүтээсэн. Энэ хугацаанд би их тамирдсан. Тиймээс амрахыг хүссэн юм. Ирэх оны өдийд би урлагтаа эргэн очиж, кинондоо тоглож эхэлнэ. Үзэгчид намайг бүү мартаасай” гэж хэлжээ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн жилээс эхлэн өөрийн нэрийн гутал, цүнх, гоёл чимэглэлийн коллекцио худалдаанд гаргасан юм. Тун удахгүй жүжигчин бүсгүй 1970, 1980 оныг санагдуулам цэцгэн хээтэй 7-8 см-ийн өндөртэй туфель худалдаанд гаргахаар зэхэж буй. Энэхүү гуталыг“Manolo Blahnik” компанийн дизайнеруудтай хамтарч, загварыг нь гаргажээ.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ