Алекс Салмон уйлав
Өнгөрсөн есдүгээр сарын 18-нд Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотландын иргэд “Шотланд улсыг тусгаар улс байх ёстой гэж үзэж байна уу?” гэх асуулттай бүх нийтийн санал асуулгад оролцсон юм.Энэхүү санал асуулгад Шотландын 16-аас дээш насны 4.2 сая иргэн саналаа өгсөн билээ. Санал хураалтын эцсийн дүн гарахад саналаа өгсөн иргэдийн 54 хувь нь “тусгаар улс болох нь хэтэрхий эрсдэлтэй” хэмээн хариулсан бол үлдсэн 46 хувь “тусгаар улс болох нь зөв”гэжээ.
а
Санал хураалтын дүн гарсны дараа Шотландын дэд тэргүүн, “Үндэсний нам”-ын дарга Алекс Сэлмон албан тушаалаасаа огцорсон билээ. Тэрбээр өчигдөр Лондонд болсон “Байгаль цаг уурын өөрчлөлт”-ийн хуралдаанд оролцож, хэвлэлийхэнд яриа өгч байхдаа уйлжээ.Сэлмон“Би ямар их найдаж байлаа. Одоо хүртэл харамсч байна. Хэрвээ Шотландын ард түмэн тусгаар улс болохыг дэмжсэн бол” гэж хэлээд уйлжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ