1500 жагсагчийг баривчилжээ
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун хүүгийн үхлээс болж улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Нью Йорк хотын төвд өчигдөр хүүгийн амийг нэхсэн олон мянган иргэн эмх замбараагүй байдал үүсгэж, үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн ажилтны биед хүнд гэмтэл учруулжээ. Энэхүү үйл явдлын улмаас цагдаагийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашиглаж, 40 гаруй жагсагчийг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Амиа алдсан хүүгийн аав Мики Браун “ВВС” агентлагт ярихдаа “Энэ сарын 25-30 хооронд хүүгийн минь аминд хүрсэн Деррин Уэлсоныг шийтгэхийг шаардаж, жагссан 1500 хүнийг баривчилсан. Баригдсан хүмүүсийн 900 орчим нь Фергюсон хотын оршин суугчид. Гэрчүүдийн ярьснаар баригдсан хүмүүсийн дотор насанд хүрээгүй хүүхдүүд цөөнгүй байгаа гэсэн. Тэдэнд маш их санаа зовж байна. Деррин Уэлсоныг шийтгэ, баригдсан хүмүүсийг суллахыг шаардаж байна. Хүүг минь буудаж, хороосон цагдааг яг одоо шийтгэхийг Ерөнхийлөгч Обамагаас хүсье. Та бол манай гэр бүлийн сүүлчийн найдвар. Иргэнээ хамгаал эрхэм Ерөнхийлөгчөө” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногоос АНУ-ын 120 гаруй хот болон Лондон, Берлин зэрэг хотуудад Деррин Уэлсоныг шийтгэхийг шаардаж, эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ