Наоми эболатай тэмцэж эхлэв
Супер модель Наоми Кэмпбелл Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж буй эбола вирустэй тэмцэж, халдварыг зогсоох эм гаргаж авахын тулд хувцасаа зарж эхэлсэн тухай www.latimes.com мэдээллээ. Тэрбээр интернэт болон дуудлага худалдаагаар өөрийн хэрэглэж байсан хувцас, эд хэрэглэлээ зарж эхэлсэн байна.
1
Наоми “Эболагийн улмаас өдөрт 100 хүн амиа алдаж байна. Энэ бол аймшигтай тоо. Би эболатай тэмцэхийн тулд юу хийх вэ гэж удаан бодсон. Надад өмсдөггүй маш олон хувцас, гутал бий. Тэд шинэ эзэнтэй болох хэрэгтэй. Тэднийг худалдаж олсон мөнгөө ДЭМБ-д хандивлахаар боллоо. Энэ шоу биш. Миний чин сэтгэл” гэж хэлжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригаас эхлэн “Энэ бүхнээс олсон мөнгөө эболагийн эсрэг хандивлах болно” гэх уриатай аян хэрэгжүүлж эхэлсэн байна. Аяны хүрээнд Наоми 10 мянган ам.долларын үнэ бүхий хувцас, эд хэрэглэл худалдаалжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ