Мадонна шинэ хайртайгаа учирчээ
Попын хатан хаан Мадонна шинэхэн хайртайгаа учирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 56 настай Мадонна Германы алдарт дуурийн дуучин Йонас Кауфмантай болзох болжээ. “TMZ” сайтын мэдээлснээр “Хосууд өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Лондонд болсон нэгэн үзэсгэлэнгийн үеэр танилцсан. Мадонна, Йонастай уулзах үеэрээ ирэх онд худалдаанд гарах шинэ цомогтоо хамтарч ажиллах хүсэлт тавьж, танилцсан билээ. Тэд энэ сарын эхээр дотносч эхэлсэн” гэжээ.
1
Йонас Кауфман Мюнхен хотод амьдардаг бөгөөд Баварын дуурийн театрт ажилладаг аж. Тэрбээр Мадоннагаас 11 насаар дүү юм байна. Германы “Hi” сонинд бичснээр “Йонас 2012 оны дөрөвдүгээр сард тодорхойгүй шалтгаанаар эхнэрээсээ салсан” гэжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт твиттертээ Мадоннагийн зургийг байршуулаад “Гайхалтай гоо үзэсгэлэн” хэмээн жиргэж өөрсдийгөө болзож буйгаа мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ