Хайди найз залуугаасаа салжээ
Сахиусан тэнгэр Хайди Клум найз залуугаасаа салсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн жилээс өөрөөсөө 15 насаар дүү Вито Шнабель гэгчтэй үерхэх болсон юм. Тэднийг салсан шалтгаан нууц хэвээр байгаа ч Хайди өнгөрсөн баасан гаригт “Ellen show”-д оролцох үеэрээ “Хууралтаас залхаж байна. Миний эргэн тойрон хууралтаас бүрдэж байгаад залхаж байна” гэж хэлжээ. Гэрчүүд “Өнгөрсөн долоо хоногийн эхээр тэд салцгаасан” гэж ярьсан байна.
1
Вито өнгөрсөн тавдугаар сард Нью Йорк хотод байрлах Хайдигийн харшид хамт амьдрах болсон ч саяхан тэндээс нүүсэн байна. Хосыг энэ наймдугаар сард сүй тавьцгаасан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч Хайди батлаагүй билээ. Тэрбээр “Вито Шнабель үнэхээр сайхан залуу. Тэгэхдээ би дахин гэрлэхийг хүсэхгүй байна” гэж хэлсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ