Эболагаар 7000 хүн амиа алдлаа

img

ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан “Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусээр 7000 хүн амиа алдаж,16200  хүн халдвар авлаа” гэж мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Канадын эмч нар хамтран эболаг зогсоох, тархалтыг удааршуулах “NG12”гэх тариаг гаргаж авсан юм. “Энэхүү тариаг халдвар авсан өвчнүүдэд хэрэглэх цаг нь боллоо” гэж Маргарет Чан онцолсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Дахин эболагаар хүн амиа алдахыг хараад суухыг хүсэхгүй байна. Тиймээс нэн даруй туршилтаар гаргаж авсан тариаг өвчтөнүүдэд турших хэрэгтэй” гэж хэлжээ.


Канадын Эрүүл мэндийн яам туршилтаар гаргаж авсан тариагаа Либерийн өвчнүүдэд туршихаар болжээ. Тус улс 40 эмчээ халдвартын голомт руу илгээж байгаа юм. “Өнөөдөр Канадын эмч нарын эхний ээлж Либери улсад очно” гэж Канадын Эрүүл мэндийн сайд Рона Амбросе мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ