Олландаас шинжилгээ авчээ

img

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн долоо хоногоос эхлэн эбола дэгдсэн орнуудад ажлын айлчлал хийж байгаа юм. Тэрбээр бямба гаригт Гвиней улсад 10 цагийн хугацаатай айлчилсан билээ. Ерөнхийлөгч өчигдөр Либери улсад айлчилжээ.


Түүнийг айлчлалаа эхлүүлэхээс өмнө Либерийн эболатай тэмцэх албаны төлөөлөгчид шинжилгээ авсан тухай “www.koreaherald.com” мэдээллээ. Тус улс өнгөрсөн есдүгээр сараас эбола дэгдсэн орнуудаас жуулчин хүлээн авахаас татгалзсан билээ. Шинжилгээгээр Ерөнхийлөгч “халдваргүй” гэж гарчээ. Тэрбээр “Би Гвиней дэхь айлчлалаа өндөрлүүлсний дараа бага зэрэг айж байсан. Айдас минь одоо алга боллоо” гэж хэлжээ. Олланд тус улсын Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлеаф болон Эрүүл мэндийн сайд Оньебучи Эритэй уулзаж, эбола вирусын асуудлаар ярилцсан байна.


Олланд айлчлалынхаа өмнө эбола дэгдсэн Гвиней, Либери, Сьерра-Леон болон Мали улсад 100 сая еврог хуваан олгохоо мэдэгдсэн юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ