Барьцааны иргэдийг харуулав

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдади өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ барьцаанд байгаа 22 иргэнийг нийтэд харуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Барьцаанд буй иргэдийн 17 нь Ливийн иргэд бол үлдсэн нь Египетийн иргэд аж. Тэдэнд нэгэн жигд хөх өнгийн хувцас өмсүүлж, ард нь буутай хэт даврагчид зогсч буйгаар видео бичлэгт гарчээ.


Багдади иргэд нь барьцаанд буй улсуудын Засгийн газарт хандаж “Иракт цэргийн ажиллагаа явуулж, биднийг устгахыг завдаж буй АНУ болон Их Британийн эрх баригчдыг өөгшүүлэхгүй байхыг дахин сануулья. Өнгөрсөн хугацаанд тэднийг дэмжиж, хамтарсны хариуд эдгээр иргэдийг чинь хороох болно” гэж хэлжээ.


Энэхүү бичлэг нийтэд цацагдсаны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Башир арга хэрэглэхээ боль” гэж мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
буруу номтноо устгадаг гээд л байдаг хэрнээ шашин нэгтэй арабчуудаа хуртэл устгаад байдаг алж хядахын хэнээ туссан агсамууд
2014-12-02
зочин:
ану оролцож байхад энэ харгислал хэзээ ч зогсохгүй дээ, 2011 оны 9 дүгээр сарын 11 дахин дахин давтагдах болно.
2014-12-01
deerhiin deerhi:
neerei maanag yum bn
2014-12-01
deerh maanagaa:
balaaraad bgaach tenegee emee uusan yumuu
2014-12-01
mongol :
ed nariig gazriin hursnuus archaad uguucheee usa chuud miniee hichneen gem zemgui irged hohirch bnaa
2014-12-01