Амиа алдсан эмчид хөшөө босгоно

img

Өнгөрсөн сарын дундуур Сьерра Леонд ажиллаж байхдаа эбола вирусын халдвар авсан эмч Мартин Салиа амиа алдсан билээ. Тэрээр амьд ахуйдаа Сьерра Леон улсын нийслэл Фритаун хотын II эмнэлэгт ерөнхий мэс заслын эмчээр ажиллаж байсан юм. Мартин Салиа 12 жилийн турш мэс заслын эмчээр ажилласан бөгөөд нийтдээ 2000 хүний амийг аварчээ. Дээрх хүмүүс нэгдэж Фритаун хотын төвд Мартин Салиагийн хөшөөг босгохоор болжээ. “Хоёр метрийн өндөртэй, 200 кг жинтэй тус хөшөө энэ зул сарын баяраар сүндэрлэх болно” гэж “www.catholicstandard.org” мэдээллээ.

ө

Эмчийн эхнэр Исату Салиа нөхрийнх нь гавьяаг үнэлж, хөшөө босгох гэж буй хүмүүст талархалаа илэрхийлж, хамтран ажиллах хүсэлтээ гаргасан байна. Мөн эмчийн ажиллаж байсан II эмнэлэг ирэх оноос Мартин Салиагийн нэрэмжит болохоо мэдэгджээ.

б

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ