Пол Уолкерийг эргэн дурсав

img

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр “Fast & Furious” буюу “Галзуу хурд” киноны гол дүрийн жүжигчин Пол Уолкер нас барсан билээ. Тус уран бүтээлд тоглосон уран бүтээлчид эмгэнэл илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин Мишель Родригес твиттертээ “Би чамд хайртай Пол Уолкер. Бурхны оронд сайн сууж байгаа биз. Чамайг хэзээ ч мартахгүй, амлаж байна” гэж жиргэжээ. Мөн инстаграмдаа Полыг сахиусан тэнгэрийн далавчтайгаар дүрсэлсэн зургаа байршуулсан байна.  Мөн жүжигчин Вин Дизель твиттертээ “Чамайг ямар их үгүйлж байна гээч” гэж жиргэжээ.

ө

Пол Уолкер Лос Анжелес хотоос 30 миллийн зайд орших Санта Кларида хэмээх газар улаан өнгийн Порше машинд өөрийн найзтай хамт явж байхдаа осолдож, амиа алдсан юм. Цагдаагийнхан “Энэхүү хэрэг гадны нөлөөгүй, жолоочийн хариуцлага алдсанаас болсон” хэмээсэн билээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
галзуу хурдад тоглосон нь гай болсон доо, юм ерлодог гэж унэн дээ
2014-12-02