Хосни Мубаракийг гэм буруугүй гэв

img

Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийг 2011 оны дөрөвдүгээр сард Тахрирын талбайд болсон эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тарааж, цагдаагийнханд галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл олгосон хэрэгт буруутгаж баривчилсан билээ. Өнгөрсөн амралтын өдөр дээрх хэргийн шүүх хурал болжээ. Шүүхээс Хосни Мубаракийг хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай “svr.su” мэдээллээ. Тахрирын талбайд болсон жагсаалын үеэр 114 хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан юм.

б

Олон нийт энэхүү жагсаалын гол буруутанг Ерөнхийлөгчөө хэмээж баривчилсан билээ. Армийнхан Ерөнхийлөгчөө суудлаас нь түлхэн унагааж, төрийн шоронд хорьсон юм. Шүүхээс Мубаракийг буруутган, бүх насаар нь хорих ял төлөвлөөд байсан ч ийнхүү хэрэгсэхгүй болгов. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өчигдөр Тахрирын талбайд 5000 хүн жагссан байна.

х

86 настай Хосни Мубарак дээрх хэрэгт ял сонсохгүй үлдсэн ч улсын мөнгийг завшсан гэх хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ