2000 хос зэрэг хуримлав

img

Бразилийн нийслэл Рио-де-Жанейро хотын “Maracanazinho arena” цэнгэлдэхэд 2000 хос нэгэн зэрэг хуримласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хуримаа хийсэн хосуудын ихэнх нь хуримын зардлаа төлөх боломжгүй хүмүүс байгаа аж. Ийнхүү орон нутгийн удирдлагууд 10 сард нэг удаа амьжиргааны түвшнээс доогуур орлоготой залуу гэр бүлийг дэмжиж, хуримын бүх зардлыг нь төлдөг уламжлалтай аж. Сүйт залуу, сүйт бүсгүйн даашинз болон хослолыг хуримын ордноос гаргажээ. Рио-де-Жанейро хотын дарга Эдуардо Паес хуримаа хийж буй хосуудад баяр хүргэж, ёслолд ирсэн хосуудын гэр бүлд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх олгосон байна. Мөн хотын дарга азтай нэг хосыг шалгаруулж, Хавайд бал сараа тэмдэглэх эрхийн бичиг олгожээ.  Хуримаа хийсэн хосуудын хамгийн ахмад нь 67 настай бол хамгийн залуухан нь 17 настай гэнэ.  Энэхүү ёслолд хосуудаас гадна 12 мянган хүн оролцжээ.

л

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ