Цагдаагийн байранд халдлага үйлджээ

img

Афганистаны нийслэл Кабул хотын ЦЕГ-ын байранд хэт даврагчид “Талибан” бүлэглэлийн дайчид бөмбөг дэлбэлсэн тухай “www.foxnews.com” мэдээллээ. Халдлагын үеэр нэг хүн амиа алджээ. Дэлбэрэлтээс болж цагдаагийн байр ихээхэн хэмжээний хохирол амсчээ.  ЦЕГ-ын дарга, генерал Захир Захир ярихдаа “Энэхүү халдлагыг “Талибан” бүлэглэлийн дайчид үйлдсэн. Халдлага цайны цагаар болсон учир олон хүн амиа алдаагүй. 23 настай хамгаалалтын ажилтан амиа алдсан” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт тус бүлэглэл Кабул хотод гурван удаа халдлага үйлджээ. Халдлагын дараа цагдаагийнхан нийслэл хотноо эргүүлд гарч эхэлсэн юм.

ө

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ