Саркози ирэх сонгуульд өрсөлдөнө
Францын экс Ерөнхийлөгч Николь Саркози 2017 оны сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ. Тэрбээр сөрөг хүчний “UMP” намын даргаар сонгогдсон тухай “www.theguardian.com” мэдээллээ. Саркози намын даргын сонгуульд 64.5 хувийн санал авч, ялалт байгуулжээ. Сүүлийн жилүүдэд “UMP” намын нөлөө бүхий эрхмүүд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсоноос болж тус намын нэр хүнд огцом буурч, иргэд итгэл хүлээлгэх нь багассан юм. Саркози 2004 онд тус намын даргаар сонгогдоод, 2007 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан билээ.
1
“2017 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ “UMP” намын гишүүд хоёр жилийн дараа шийдэх ч Саркози намаа төлөөлөх нь тодорхой боллоо” гэж “The guardian” сонин бичжээ. Намын ихэнх гишүүн Саркозигоос илүү экс Ерөнхий сайд Ален Жюппе, Франсуа Филлон нарт итгэл хүлээлгэж буйгаа өчигдөр болсон бага хурлынхаа үеэр мэдэгджээ. Ален Жюппе намын даргын сонгуульд 16.3 хувийн санал авчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ