Нохойгоо Селена гэж нэрлэв
Дуучин Жастин Бибер “Талархалын баяр”-аар ээждээ нохой бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Биберийн ээждээ бэлэглэсэн нохойг Селена гэдэг аж. Тэрбээр инстаграмдаа нохойныхоо зургийг байршуулаад “Эмэгтэй нохой. Нэрийг нь Селена гэдэг юм” гэж бичжээ. Бибер өнгөрсөн аравдугаар сард хоёр жилийн турш үерхсэн найз охин Селена Гомезоосоо албан ёсоор салж, дахин нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
1
Нохойгоо экс хайртынхаа нэрээр нэрлэсэн явдалд нь олон нийт дургүйцэж, Селенагийн фэнүүд уучлалт гуйхыг шаардсан байна. Энэ үйл явдлын дараа Бибер инстаграмдаа байрлуулсан зураг, үгээ устгаж “Онцгүй зүйл боллоо. Энэ нохойг Селена бус Карма гэдэг юм” гэж бичжээ. Дуучны ээж Патти Маллетт твиттертээ “Уучлаарай Селена. Хүүг минь бас уучлаарай” гэж жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ