Сюзан Бойл найз залуутай болжээ
“Авьяаслаг британичууд” шоуны од Сюзан Бойл 53 насандаа
анхны хайртайгаа учирч найз залуутай болсон тухай “www.dailymail.co.uk”
мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Удаан хүлээсэн анхны хайртайгаа учрав. Ямар
гайхалтай юм бэ. Тэр ямар гайхалтай гээч” гэж жиргэжээ. “TMZ” сайт “Сюзан
Бойлын найз залуу өдгөө 55 настай. Инженер мэргэжилтэй. 2005 онд хатан хаан II
Элизабетээс шагнал хүртэж байсан” гэж бичжээ.
Энэхүү мэдээний дараа “X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Ковелл дуучинд баяр хүргэсэн байна. Саймон твиттертээ “Сайн байна Сюзан” гэж жиргэжээ. Мөн Лондонд байрлах Сюзан Бойлын гэрийн гадна баяр хүргэсэн хүмүүс мэндчилгээ болон дурсгалын зүйлс үлдээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ