Оюутнуудын шаардлагыг хүлээн авахыг хүсэв

img

Их Британийн Батлан хамгаалахын сайд Филип Хэммонд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй утсаар ярьжээ. Тэрбээр Си даргатай ярих үеэрээ Хонконгт болж буй эсэргүүцлийн жагсаалын талаар ярилцаж, оюутнуудын шаардлагыг хүлээн авахыг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Си дарга Хонконгийн оюутнуудын шаардлагыг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлээд, энэ талаар дахин ярих бодолгүй байгаа уламжилсан байна. Оюутнууд 2017 онд болох Хонконгийн захирагчийн сонгуульд өөрийн хүссэн хүнээ сонгохыг хүсч, нээлттэй сонгуулийн эрх олгохыг Бээжингийн удирдлагуудаас шаардаж буй. Сайд Хонконгт болж буй эсэргүүцлийн жагсаалд оролцож буй оюутнуудын эрүүл мэндийн байдалд санаа зовж буйгаа илэрхийлээд, цагдаагийнхныг хүч хэрэглэхгүй байхыг Хонконгийн захирагч Лин Чун-Иенээс хүсчээ. Филип Хэммонд энэ долоо хоногийн эцсээр Хятадад айлчлахаар болжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ямар ч хүн гарч ирсэн хятадын төрийн бодлого гуйвж дайвахгүй урагшилж байх юмаа:
100 жилийн нөлөө эрхбиш байх байлгүй дээ англид хятадын нөлөөг бууруулах эсвэл жижиг ч гэсэн асуудлаас эргээд өөрийн нөлөөг бэхжүүлэх ядаж хятадын зах зээлд нэлээн том байр суурийг эзлэх оролдлогыг хийж байна даа
2014-12-01