Жосеф Хоныг суллахгүй гэв
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн Мон Кок гудамжинд
ардчиллын төлөө тэмцэгчдийн байрлуулсан майхан, хашлага зэргийг хураах үеэр
жагсаалыг зохион байгуулагчдын нэг Жосеф Хоныг баривчилсан юм. Түүнийг суллахыг
шаардаж, олон зуун оюутан цагдаагийн газрын байрны суулт зарласан хэвээр байгаа
билээ. Тэгвэл захирагч Лин Чун-Иенийн бие төлөөлөгч “Хонконгт эмх замбараагүй
байдал үүсгэж, олон мянган оюутны санаа бодлыг өөрчлөхөөс гадна боловсролын
салбарыг уналтад оруулах үйл ажиллагааг эхлүүлэхэд гар бие оролцсон сурагчдын
холбооны тэргүүн Жосеф Хоныг жагсаал намжих хүртэл суллахгүй гэдгээ мэдэгдэж
байна” гэжээ.
Уг мэдэгдлийн дараа уурссан оюутнууд цагдаагийнхантай мөргөлдсөн тухай “www.straitstimes.com” мэдээллээ. Мөн цагдаагийн дарга Лай Лу Жиан “Эсэргүүцэл үзүүлсэн ямар ч оюутан болон жагсагчийн баривчлах болно” гэж мэдэгджээ. Жосеф Хоноос гадна оюутны холбооны дэд тэргүүн Лестер Шум баригдсан юм. Цагдаа нар нийтдээ 205 оюутанг баривчлаад буй аж.
Өдгөө 17 настай Жосеф Хоны ээж Чей Фунг хүүгээ суллахыг хүсч, захирагч Лин Чун-Иентэй уулзах хүсэлт гаргасан ч татгалзсан хариу авчээ. Тэрбээр “Хүүдээ маш их санаа зовж байна” гэж “Синьхуа” агентлагт ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ