52 зорчигч сураггүй алга болжээ

img

Зүүн-Сибирийн Чукоткийн эргийн ойролцоо өчигдөр 17.30 цагийн үед Өмнөд Солонгосын “Orion-501” гэх загас агнуурын завь осолдсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тус завьд 60 зорчигч зорчиж явсан байна. Ослоор Өмнөд Солонгосын нэг иргэн амиа алдаж, 52 зорчигч сураггүй алга болжээ. Аврагчид Индонез улсын гурван иргэн, Филиппиний хоёр иргэн, Өмнөд Солонгосын нэг иргэнийг аварч, анхан шатны тусламж үзүүлсэн байна.


Сураггүй алга болсон зорчигчдыг хайж эхэлсэн гэж Москва дахь Өмнөд Солонгосын элчин сайдын яамнаас мэдээлжээ. 1978 онд “Orion-501” завийг Испанид үйлдвэрлэж, 2010 оноос завь үйлдвэрлэх эрхийг Өмнөд Солонгосын загас агнуурын “Sajo Industries” компани худалдаж авчээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zagaschidl:
baisan bailguidee dalaichidch yumuu
2014-12-02
prius:
germanaas oruulj irsen dawkhar kabintai 7 hunii suudaltai, 6 tonnii daaztai mitsubishi canter zarna, barter hiine! utas 96156498
2014-12-02
хангай :
загас агнуурын онгоцонд зорчигчид сууж явж болдог юм уу? ийм олноороо шүү? дэлгэрцэцэг буруу орчуулсан байж магадгүй юм. загас агнуурын завинд ийм олон хүн багтах уу? цэвэр орчуулгын алдаа юм шиг байна.
2014-12-02