Ханхүү эхнэрийнхээ гүнж хэргэмийг хураажээ
Тайландын угсаа залгамжлах ханхүү Маха Важиралонгкорн 2001
онд хуримаа хийсэн эхнэр Срирасмийн “гүнж” хэргэмийг нь хураан авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн
эхнэрийнхээ гэр бүлд олгосон цол, хэргэмийг хураан авч, харилцаагаа тасалжээ. Ханхүү
ийнхүү шийдвэр гаргасан нь эхнэрийнх нь гэр бүл хээл хахуулийн хэрэгт
холбогдсонтой холбоотой аж.
Өнгөрсөн долоо хоногт Срирасми гүнжийн төрөл төрөгсдөөс 19 хүн хээл хахуулийн хэрэгт холбогдож, цагдаагийнхан 100 сая ам.доллароор үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжилсэн юм. Срирасми ханхүүтэй хуримаа хийсний дараа эзэн хаан Бхумибол Адулядеж 2001 оны есдүгээр сард түүнд гүнж хэргэмийг олгосон билээ. Өнгөрөгч тавдугаар сард “YouTube” сайтнаа гүнж Срирасмийн хагас нүцгэн бичлэг цацагдсан юм. Уг бичлэг 2001 онд хийгдсэн бөгөөд ханхүү, гүнж нар Фүү Фүү гэх нохойны төрсөн өдрийг тэмдэглэж байжээ. Энэхүү дуулианы дараа гүнж ганц ч удаа олны өмнө гараагүй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ