
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цагдаа нарт итгэх олон
нийтийн хандлагыг сайжруулахын тулд хувцсанд нь камер суурилуулах санаачлага гаргасан
тухай “
www.dailymail.co.uk” мэдээллээ. Ирэх долоо хоногт дээрх санаачлагыг
хэрэгжүүлэхэд шаардлагатай 260 сая ам.долларын санхүүжилтыг гаргахаар
Конгрессын хуралдаанд хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Миссури мужийн Фергюсон хотын
цагдаа 18 настай Майкл Браун гэх хүүг буудан хөнөөсөн юм. Энэхүү хэргээс болж АНУ-ын
170 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа юм.
Ерөнхийлөгч “Ард түмэн төрийн цагдаад итгэхгүй байна.
Цагдаа, иргэд нэг нэгнээ хүндэтгэхгүй бол улс дотроосоо хагарах эрсдэлтэй” гэж
хэлжээ. Энэхүү санаачлагыг Конгресс дэмжвэл гурван жилийн дотор 50 мянган цагдаа
камертай болж, тэднийг хянах бүрэн боломжтой гэж Обама онцолжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ